СОНГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ - Informatie m.b.t. verkiezingen voor Mongolische staatsburgers in de Benelux
Монгол Улсын Иргэд ээ !
Монгол Улсын Их Хуралд өөрсдийн төлөөлөгчдөө сонгох, /сонгогдох/ эрхээ эдлэж иргэний хариуцлагатай шийдвэр гаргах ээлжит Сонгууль 2012 оны 6 дугаар сарын 10-ний өдөр болно.
УИХ-ын сонгуулийг Бельгийн Вант Улсад зохин байгуулах 5 дугаар Салбар комиссыг Элчин сайд А.Баттөр даргалан ажиллаж эхэллээ.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохдоо дараах журмыг баримтална. Үүнд:
- Бельги, Нидерланд, Люксембург зэрэг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн 2012 оны 5 дугаар сарын 14-нөөс 31-ний хооронд элчин сайдын яаманд биечлэн ирэх болон цахим хэлбэрээр сонгуульд оролцохоо мэдэгдэн бүртгүүлнэ. Салбар комисс өдөр бүр бүртгэл хийх бөгөөд 5 дугаар сарын 12, 19, 26-ны Бямба гараг, 13, 20, 27-ны Ням гарагуудад мөн ажиллана.
- Иргэд биеэр ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын хуулбар, хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг, одоо оршин сууж байгаа газрын хаяг зэргийг Салбар комисст бүртгүүлнэ.
- Иргэд цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ www.mon.embassyofmongolia.be гэсэн вэб сайтаас бүртгэлийн хүснэгтийг татан авч Dit e-mailadres is beschermd tegen spambots. U heeft JavaScript nodig om het te kunnen zien. хаягт илгээж бүртгүүлнэ.
- Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгнө.
- Гадаад улсад амьдарч буй сонгуулийн эрх бүхий иргэний саналыг 2012 оны 6 дугаарын сарын 10-нд урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭЭ
Улсын Их Хурлын Сонгуулийн
үйл ажиллагаанд идэвхтэй оролцогтун
V САЛБАР КОМИСС